Энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарласантай холбогдуулан нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй ‘’Манай хороо-Миний гудамж’’ аян Баянзүрх дүүрэгт амжилттай үргэлжилж байгаа билээ.
Тус аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлж нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах мөн хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Тэгвэл тус аяны хүрээнд дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газар-3 ОНӨААТҮГ, Дүүрэг хөгжлийн төв, Иргэдийн бүлэг хамтран 19 дугаар хорооны нэгдүгээр хотхоны явган хүний зам, авто машины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дашрамд мэдээлэхэд уг аян энэ оны 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргаж Шилдэг дүүрэг, Шилдэг байгууллага, аж ахуй нэгж, Шилдэг тохижилттой хороо /орон сууц хороо, гэр хороо/, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх, Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага зэрэг төрлөөр шилдгүүдээ шалгаруулах тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, хороод, иргэдийг ‘’Манай хороо-Миний гудамж’’ аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.