Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт орно

2018 оны 08-р сарын 20 өдөр, 15 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
39526430_2060104334074578_8621123562171793408_n

Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт Үндэсний хорооны хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-г шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4 сарын дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 33.3 хувиар нэмэгдэж 1 цагт 1904 төг буюу 320.0 мянган төгрөг болж ирэх 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 75 хувиар буюу сарын 420.0 мянган төгрөг, 1 цагийн 1 ам доллар болгох шийдвэрийг ХНЗҮХороо гаргалаа.

ХХДХ-ны тухай хуулиар 2 жил тутамд тогтоодог бөгөөд 2017 оны 1 сараас 240 000 болж мөрдөгдөж байсан юм. МҮЭ-ийн холбоо ХХДХ-г дорвитой нэмэгдүүлж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг уялдуулан нэмэгдэх нөхцөл боломж бүрдэх ёстой бөгөөд энэ онд ХХДХ-г 1 амдоллараас доошгүй хэмжээнд хүргэх шаардлага тавьж байсан юм. Харин ажлын хэсэгт Засгийн газар, ажил олгогчдын төлөөлөл 20-25 хувиар тогтоох санал гаргасан юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөж байсан хувь, хэмжээнүүдээс илүү хэмжээгээр тогтоолоо.
Хөдөлмөрийн хөлсний тухай хуулиар уг хэмжээтэй уялдуулан салбаруудад мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дараах байдлаар нэмэгдэж мөрдөгдөхөөр болж байна.
2019 онд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, 2020 оноос Геологи, уул уурхай, газрын тосны салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин буюу 840.0 мянган төгрөг, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 1.69 буюу 709.8 мянган төгрөг, авто тээвэр, эрүүл мэндийн салбарт 1.5 дахин буюу 630.0 мянган төгрөг, орон сууц нийтийн аж ахуйн салбарт 1.75 дахин буюу 735.0 мянган төгрөг, авто зам, эрчим хүчний салбарт 1.6 дахин буюу 672.0 мянган төгрөг, соёл, спорт, аялал жуучлалын салбарт 1.25 дахин буюу 525.0 мянган төгрөг тус тус болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах ажилтнуудад олгох суурь цалин юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 100 000 орчим мянган ажилтнууд байдаг ажээ.
Харин зөрчил, торгууль шийтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үндэслэн тогтоодог байсан нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхгүй барих нэг нөхцөл болж байсныг Зөрчлийн тухай хууль батлагдсанаар өөрчлөгдсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх