“Жакарта-Палэмбан-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ААШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин Оргодолын Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ.
Тэрээр БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид оноогоор (2:12) цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр ялж хүрэл медаль хүртлээ.
О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ
2018 оны 08-р сарын 20 өдөр, 14 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )