Энэ сарын 31-нд “Камертон” хамтлагийн ахлагч, “B” продакшны захирал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд тав дахь бие даасан тоглолтоо “12 Ертөнц” нэртэйгээр “Буянт ухаа” спортын ордонд хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тэрээр 12 цомгийнхоо 40 орчим хит дууг энэ цагийн шилдэг хөгжимчидтэй хамтран эгшиглүүлж жинхэнэ амьд тоглолтыг үзүүлэхээр зорьжээ. Тоглолт 3 хэсгээс бүрдэх ба хэсэг бүр өөр өөр өнгө төрхийг харуулсан шийдэлтэй байх гэнэ. Д.Болдын тоглолт бүр тухайн жилийнхээ хамгийн доргио, шинэлэг, содон нь байж хамгийн олон үзэгчдийг нэг дээвэр дор цуглуулдаг гэдгийг фэнүүд маань андахгүй биз.
Тэгвэл энэ удаагийн “12 Ертөнц” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол тв”, “B” продакшн ажиллаж байгаа юм. Монголын хамгийн их үзэгчтэй “Voice of Mongolia”, “Авъяаслаг Монголчууд”, “Шарк танк”, “XMF” хөгжмийн фестиваль зэрэг олон шоуг бүтээсэн чадварлаг баг хамт олон энэхүү тоглолтын ард ажиллаж байгаагаас харахад ямар хэмжээний чансаатай тоглолт болох нь тодорхой. Мөн тоглолтын ерөнхий бүжиг дэглэлтийг Э.Батзориг захиралтай “Aim4r” продакшн, “i&3” dance crew-ийн ахлагч, “Classic ballet and piano school”-ийн захирал Э.Идэрчулуун нарын бүжгийн хамтлаг хариуцан ажиллаж байгаа юм.
Монголын хамгийн том ордонд болох гэж буй тоглолтын ерөнхий тайз заслыг “Skinny studio”, дэлгэц, хөгжим дуугаралтыг “BRB”, “BRB sound” компани хариуцаж бэлтгэл ажилдаа аль хэдийн оржээ. “Монголын урдаа барих олон чадварлаг уран бүтээлчийг төрүүлсэн “B продакшн” үзэгчдэдээ олон сюпрприз барих ба одоогоор “3 охин” хамтлагийн ахлагч Д.Солонго, реппер Quiza, BAT, Ginjin, мөн “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид хамтран дуулахаар зарлагдаад байна .
Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Хас банк”, “Тэсо корпараци”, “Нийслэл” брэнд ажиллаж байгаа ба энэ зуны хамгийн том тэсрэлтийг хийх “12 Ертөнц” тоглолтын тасалбарыг “Tix.mn”, “Ticket.mn” “Shoppy.mn” –үүдээс худалдан аваарай.