-Аргын тооллын 8 дугаар сарын 19. Ням (Адьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 9, харагчин хонь, гар од-16 од, хий суудал, 9 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-19:58.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өвчин өчүүхэн ирэх маш сайн. Гэвч үхэр, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, шинэ дээл эсгэх, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр харагчин хонь өдөр
2018 оны 08-р сарын 19 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )