Энэ оны төсөвт, 39 байршилд сургууль цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.
Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн хэсэгт 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл баригдах юм.
Эдгээр цэцэрлэг сургууль нь 2019 оны есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтан ашиглалтад орно гэж албаныхан хэллээ.
hohi ni teneg sda nuud