Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд буюу энэ Ням гаригт Богдхан уулын Шавартын аманд зохион байгуулагдах гэж байна.
Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.
“Ултра Трайл” уулын жимийн 50 км дагуух тэмцэээнд 1-р байранд шалгарсан Монгол Улсын тамирчин олон улсын Ултра трайл тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдах бол “Тал нутгийн” 21 км-ийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг Хурдан удмын даагаар мялаана.
“Ултра Трайл” уулын жимийн 50 км:
-18-49 нас Эр, эм 1-р байр 500,000, цом, өргөмжлөл
2-р байр 400,000, цом, өргөмжлөл
3-р байр 300,000, цом, өргөмжлөл
-50-с дээш нас Эр, эм 1-р байр 500,000, цом, өргөмжлөл
2-р байр 400,000, цом, өргөмжлөл
3-р байр 300,000, цом, өргөмжлөл
“Тал нутаг” 3км 5км 10км 21км
-3,5,10 км Эр, эм 1-р байр 100,000, медаль, өргөмжлөл
2-р байр 80,000, медаль, өргөмжлөл
3-р байр 60,000, медаль, өргөмжлөл
-21 км Эр, эм 1-р байр Хурдан удмын даага, цом, медаль, өргөмжлөл
2-р байр 100,000, цом, медаль, өргөмжлөл
3-р байр 90,000, цом, медаль, өргөмжлөл
4-р байр 70,000, цом, медаль, өргөмжлөл
5-р байр 60,000, цом, медаль, өргөмжлөл
Тус марафонд олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц Улсын иргэн Карол Фүкс, Япон Улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид урилгаар хүрэлцэн ирж оролцох бөгөөд дотоодын 1000 гаруй, гадаадын 200 гаруй тамирчид оролцоно. Тухайлбал, Япон Улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийн спорт сонирхогчид хүрэлцэн ирнэ. Та бүхнийг өргөнөөр оролцож хурд хүчээ сорихыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.