Иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөв

2018 оны 08-р сарын 15 өдөр, 23 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
39239724_437054520116830_4285845034571399168_n

Нийслэлийн хэмжээнд энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг дүүргийн Хууль зүйн тасаг ‘’ЭНУГ Консалтинг’’ өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч н.Оюун-Эрдэнэтэй хамтран дүүргийн Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 50 гаруй иргэн хамрагджээ.                                Энэ үеэр иргэд ихэвчлэн хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авсан хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх