Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Өмнөговийн нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэд, аялагчдын анхааралд:
Маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 08 дугаар сарын 14-ний 20 цагаас 08 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Сэлэнгэ, Туул голын сав газраар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Өмнөговийн баруун, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 16-21 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 20-25 градус, нутгийн зүүн хэсгээр 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.