Шанхайн Олон Улсын Балетийн “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээн нь Олон Улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг юм.
Тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлсэнээс 73 бүжигчин шалгаран оролцжээ.
“Dance To The Rhytm Of Shanghai” буюу “Шанхайн ритмээр бүжиглэе” уриатай тус тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин хүрэл медаль хүртэв. Ийнхүү залуу гавьяат дэлхийн шилдгүүдийн эгнээнд яваа гэдгээ харуулж чадлаа. Шанхайн олон улсын VI уралдаан нь 12 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн, 50 мянган ам.долларын шагналын сантай юм.