Сэлэнгэпресс клубын Б.Чин-Оргил дасгалжуулагчтай өсвөрийн хөлбөмбөгчид БНХАУ-д зохиогдсон олон улсын FUTURE CUP тэмцээнд багаараа 2-р байр эзэлж амжилтай оролцоод ирлээ. Тэмцээнд 9 нас, 11 нас, 13 нас,15 насны ангилалаар тоглолтод оролцохоор 40 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид эх орноо төлөөлөн явж, мөнгөн медалийн эзэд болжээ.
Н. Түвшинбаяр ахлагчтай 9 болон Сүлд- Эрдэнэ ахлагчтай 11 насны бяцхан тамирчид тэмцээндээ Мөнгөн медалийн шагналыг авч чадлаа. Биесээ мэдэрч, биенээ ойлгож, биеэ хүчилж, ухаан цэлмүүлж, авьяасаа мэдрүүлэн байж Олон Улсын тэмцээнд Монгол хүүхдүүд хоёр дахь жилээ 2-р байранд орж Мөнгөн медалиар энгэрээ гоёсон байна.
Уг тэмцээнд БНХАУ – ын хот, хотын хөлбөмбөгийн клубууд, Хонг – Конг, Хойд Солонгос, Чех, ОХУ , Бразил, Тайван зэрэг орнуудын 65 баг оролцсон томоохон уламжлалт тэмцээн юм.
FUTURE CUP тэмцээнд манайхоёр тамирчин ШИЛДЭГ ТАМИРЧИН шагнал хүртсэн байна.
Шилдгээр шалгарсан 11 насны ангилалд тоглосон Сүлд- Эрдэнэ нийт 32 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол, шилдэг довтлогч Чингүүн 13 насны ангилалдаа 20 гоол хийсэн амжилтаар тэргүүлсэн байна. Сэлэнгэпресс клубын бяцхан тамирчид Олон Улсын тэмцээнд амжилттай оролцож Шилдэг багаар тодорсон Болор цом, Мөнгөн медаль болон Мөнгөн цомоороо бэлэг барьсаар эх орондоо өнөөдөр ирцгээлээ.
Хүүхдүүдээ тэсэн ядан хүлээсэн ээж, аавууд баярын хөөрөлдөө автсаар тамирчдаа хүлээх цаг ойртох тусам догдолсоор тэд уйлаантай, баясалтай, инээдээр дүүрэн уулзалдлаа. Бяцхан тамирчдаа Сэлэнгэпресс клубын менежер Тэрбаатар удирдлагаа төлөөлөн хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Ц.Батбаатар