Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан ажээ. Тодруулбал, хохирогч нь тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.