Олон улсын марафончид богдхан ууланд уралдана

2018 оны 08-р сарын 09 өдөр, 15 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38802614_668612693518283_6127728256083820544_n_20180809033820

Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоны үеэр энэ жил Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Ултра трайл төрлийн марафон нь Богдхан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулан олон орны тамирчдад Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

Харин хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Шавартын аманд 21 км-ийн зайд болох бөгөөд Япон Улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцоно.

Энэхүү 50км-ийн зайн төрөл болон хөл нүцгэн гүйлтийн төрлөөс гадна энгийн марафоны төрлүүд болох 3, 5, 10, 21 км-ийн зайн төрлүүд мөн Шавартын аманд зохион байгуулагдана.

22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү марафонд олон улсын гүйлтийн тамирчин, ууланд авирагч, спортын олон төрлөөр хичээллэдэг, 2018 оны 5 сард дэлхийн ноён оргил Эврестэд амжилттайгаар гарсан Франц Улсын иргэн хатагтай Карол Фүкс урилгаар хүрэлцэн ирж оролцох юм.

Тус тэмцээнд дотоодын 1000 гаруй хүүхэд залуучууд, тамирчид болон гадаад орнуудын 200 гаруй тамирчид, гүйлтийн спортыг сонирхогчид хүрэлцэн ирж оролцох тооцоотой байна. Тухайлбал: Япон Улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спортыг сонирхогчид ирж оролцоно.

Ерөнхий зохион байгуулагчаар:

  • Монголын хөнгөн атлетикийн холбоо

Хамтран зохион байгуулагчаар:

  • Шёова Холдингс групп/ Showa Holding Co., Ltd.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  • Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо
  • Нүүдлийн Зурган Өгүүлэмж сан
  • Lucent спорт хувцасны брэнд
  • Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа

Ерөнхий ивээн тэтгэгчээр:

  • Шёова Холдингс групп

Ивээн тэтгэгчээр:

  • Чингис хаан банк
  • Монголиан Пропертис компани

Дэмжигч байгууллагаар:

  • Мобиком корпораци

Тэмцээний бүртгэлийг www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод явуулж байна.

Бүртгэлийн хугацаа: 8-р сарын 17-ны өдөр хүртэл

Холбоо барих: 94940307

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх