‘Хубилай хаан Марка Поло’ гольфийн тэмцээн эхэллээ

2018 оны 08-р сарын 09 өдөр, 13 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
image_660

“Хубилай Хаан, Марко Поло” гольфийн тэмцээн өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүрэгт байрлах Riverside golf клубын талбайд нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсаас Бүгд найрамдах Итал улсад суух Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд Итали Монголын гольфчид оролцож байна. Өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэй Монгол, Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан. Харин энэ оны тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулж байна. “Марко Поло Цом 2017” тэмцээнд Монголын гольфийн улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын гольфын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфийн клубын гишүүд болох 60 орчим гольфчид оролцож байсан юм.

Ц.Жамбалдорж Монгол улсаас Итали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд “XIII зуунд Монголын эзэнт гүрний их хаан Хубилайг хаанаар өргөмжлөгдөд байхад Италын буюу Европын хамгийн анхны аялагч Марка Поло Монголд ирж 20 гаруй жил зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү Монгол Италын түүхэн харилцаа, холбоог сэргээж дурсах зорилгоор тэмцээнээ ийнхүү нэрлэсэн. Энэ тэмцээнээс гадна бизнесийн хүмүүс ирсэн. Энэ утгаараа хоёр орны бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах байх” гэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх