Хот хоорондын зорчигч тээврийн компаниуд үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхийг шаарджээ

2018 оны 08-р сарын 09 өдөр, 12 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38782724_261524341336493_4944004547405152256_n

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлсэн байна.

Тус шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бинзен, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа талаар дурджээ. Тэдний гаргасан тооцоогоор жишиг тарифаар 1 хүн.км-т дунджаар 53-63 төгрөг буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй юм.

Энэхүү шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна хэмээн тус албан шаардлагад 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдийн гарын үсгийг хавсаргажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх