Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүртгэлжүүлж байна

2018 оны 08-р сарын 09 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
85529600_n_20180808031937

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл хүргэж эхэллээ.

Эхний өдрийн байдлаар нийт 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Автотээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж буйд 2018 оны 09 дүгээр сард удирдамжтай шалгалт хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх