Намрын хурц нар шарсан тэр өдөр Балган амьдралдаа үзэн ядаж өссөн хүнтэйгээ гудамжинд таарна гэж санасангүй. Машинаа байгууллагынхаа зогсоол дээр тавьчихаад ойролцоох дэлгүүрлүү алхаж явтал замын хажууд уранхай саарал даавуун дээлтэй хуучны өнгө нь алдаж гандсан бор шляпэн малгайтай өвгөн өмнөө жижигхэн гялгар цаасан уут тавьчихсан сууж байгаа нь харагдсан ч хажуугаар өнгөрч явснаа гэнэт таньдаг царай шиг санагдангуут эргэж харвал
– Хүү минь юм хайрла гэж өвгөн гуйв.
Өвгөний зүүн хацар дээрхи ташуу хөндлөн зураас нь яах аргагүй танил харагдаж сэтгэл нь сэрхийв .
Эцгээсээ өнчирсөн хоёр хүүгээ хүний дайтай өсгөхийн тулд ээж нь зэргэлдээх сумын Дарам хэмээх нэгэн эртэй гэр бүл болсон билээ. Хойд аав нь ирсэн өдрөөсөө л хоёр хүүд нэг л ёозгүй хандаж эхэллээ. Ах нь дөнгөж зургаатай дүү нь дөрөвтэй хоёр хүү хойд аавын ширүүн ааш авирыг тэвчих хэцүү тавилан эндээс эхэлсэн билээ. Ижий нь л хөөрхий хоёр хүүгээ өмөрч хамгаалах сэтгэл байлаа ч нөхрийнхөө хатуу ширүүн гарт зодуулж дуусна. Хоёр хүүгээ хоолтой явуулах хүнтэй учирлаа гэж бодсон нь алдаа болсонд эхийн сэтгэл нь үргэлж гундуухан байдаг байлаа. Дарам өөрийн өмнөх эхнэрийн нас биенд хүрсэн хоёр хүүтэй бөгөөд тэднийхэндээ Балганыг дүүтэй нь хөөж явуулан хурга ишиг хариулган гар хөлийнх нь үзүүрт зарцлуулдаг байв. Эцгийн хөрөнгөн дээр сагасан хоёр хүү нь Балганыг дүүтэй нь хурга ишиг муу хариуллаа гэж мориор хөөж шавхуурдана. Хоол ундыг нь хорино.
Хамгийн хэцүү нь үдийн халуунаар айл хэсэж яваад ирэхдээ морины уяа байсаар байтал Балганыг дүүтэй нь морь бариад зогсож бай гээд бариулаад зогсоочихно .
Энэ бүхнийг хоёр хүү өшөө хорондоо гүрийгээд давдаг байв .
-Хоёулаа том болноо. Ээжийгээ аваад эндээс бүүр хол явж амьдарна гэж Балган дүүгээ хурцалдаг байв.
Ээж нь үглэж дуулсаар байгаад хоёр хүүгээ гэртээ авчирдаг ч зовлон үүгээр дуусахгүй. Дарам ээжийг нь нүдэн зодохыг харсан хоёр хүүгийн сэтгэлд өшөө хорсол жаахан биеэс нь илүү томрон буцалдаг байлаа.
Ижий нь энэ хүнтэй сууснаас хойш царай зүс нь гундаж сэтгэл санаа уймраа болсныг хоёр бяцхан хүү анзаараагүй ч нутгийн зарим хүмүүс
-Энэ Должин мөн үйлтэй хүн юмаа хөөрхий. Дарамтай сууснаас хойш сэтгэл санаа нь бүүр уймраа болчихож гэж ярьдаг байв. Нэг зуны наадмаар Балганы дүү Дарамын хурдан морийг унаж байгаад мориноос унаад хөлөө гэмтээчихээд гэртээ хэдэн хоног хэвтэхэд нь Дарам хөөрхий хүүг өшиглөөд босгоно – Заяагүй муу гөлөг хүний хурдан морь унах заяагүй гэж доромжилно.
Ээж нь хүүгээ өмөөрөөд л зодуулна. Ээжийгөө өмөөрөөд л Балган зодуулдаг байв. Энэ хүнтэй сууснаас хойш найман жилийн дараа ээж нь бурхан болов .
Хоёр өнчин хүү түших хүнгүй үлдэв. Дарам хоёр хүүхдээ түшихээр нүүв. Хар буурин дээр хоёр хүүхэд нурж унах гэж буй гэртэйгээ үлдэхэд аавынх нь холын хамаатан хүн дүүг нь өргөж авч харин Балганыг нутгийн нэг хүүхэд цөөтэй айл хоньчиноор авлаа. Энэ айл харин сайн айл таарсан тул сургуульд оруулан байранд суулгав.
Хэдий өмнө суусан суугаагүй хоёрын хооронд хэдэн жил болсон ч юманд зүтгэлтэй Балган хичээл сурлагадаа сайн сурч хотод их сургуульд эдийн засгийн чиглэлээр суран төгсөнгүүт ажлын байртай болж мөн дүүтэйгээ хамт хувийн бизнес эрхэлж амжилттай яваа билээ.
Дарамтай таарсанаас хойш сэтгэл нэг л сонин болчихов. Үзэн ядаад байгаа ч юм шиг өрөвдөөд байгаа ч юм шиг
Энэ хүн Балганы амьдралд гай болсон ч бас амьдралд хэрсүү хандах хар ажил хийж сурах хүний мөн чанарыг ойлгох гээд олон зүйлийг энэ хүнээс үүдэлтэй амьдралаас сурсан билээ.
Өглөө болгон ажилдаа ирээд хөшигөө нээхэд Дарам өвгөн нөгөө газраа л сууж байдаг байв.
Нэг удаа цонхоор харж байтал хоёр өвгөнтийн нөхөр өвгөний гуйлга гуйж олсон мөнгийг нь булааж байхыг харсан нь сэтгэлд анх удаа энэ хүнийг өмөөрөх сэтгэл төрлөө. Ажлын газрын үүдний жижүүр
– Энэ өвгөнийг хөөгөөд бүүр явахгүй юм.
-Хүмүүс цайны цагаар хоол унд гуйгаад амар заяа үзүүлэхгүй юм хөөж явуул гэх юм гэж ярихыг нь сонссон Балганд нэлээд юм бодуулав. Тэрээр ойролцоох гуанзны эзэнд
– Энэ өвгөнийг өдөрт хоёр удаа хооллож бай би мөнгийг нь өгнө гэтэл
-Энэ юун хүн юм гээд байцаахад нь
-Хөгшин ядарсан хүнд буян болж байгаа юм аа гэж Балган хэлэв. Нэг өглөө ажил дээрээ иртэл үүдэн дээр хүн дуудаж байна гэв. Доошоо буугаад иртэл Дарам өвгөн сууж байв. Тэрээр Балганыг харуут танив бололтой:
– Би чиний тухай энэ ойрхон гуанзны эзнээс сонссон.
Хүү минь чамд баярлалаа гээд гараад явчихав.
Нэг өглөө ирээд сурсан зангаараа ирээд хөшигөө нээтэл нөгөө газраа өвгөн Дарам байхгүй байв.
Гуанзнаас асуутал
-Өвгөн өнөө шөнө өнгөрчихөж хөөрхий хоёр хүүтэй юм гэнэ . Тэр хоёр нь хөөчихсөн юм гэнэ лээ.Ийм хүний үр байх уу гээд.
Чамайг л их ярих юм чамд их нүгэл хийсэн хүн гэж өөрийгөө зэмлэх юм билээ гээд үүнийг өгөөрэй гэсэн гээд нэлээд эдэлж хэрэглэж байсан мөнгөн бөгж өгөөд чиний ээжийн чинь юм гэсэн гэв. Ээжийнхээ бөгжийг хараад нүдэнд нь нулимс дүүрэв. Орой ажлаа тараад гандан орж буян хуруулаад буцаж явахдаа Балган хүн муу чигээрээ төрдөггүй бас муу чигээрээ үхдэггүй юм байна даа гэж бодож байв.
Намхай Тайванжаргал