Аавууд дуулж өрсөлдөв

2018 оны 08-р сарын 08 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38714584_2184162084959755_4150761381034983424_n

Манай улс 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг ‘’Аавуудын өдөр’’ болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Аавуудын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран дүүргийн 28 хорооны төлөөлөл болсон аавуудын дунд ‘’Аавуудын-караоке’’ тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тус тэмцээнд оролцогчдыг дөрвөн багт хуваан үндсэн таван шалгуураар шилдгийг тодрууллаа. Тухайлбал энэхүү тэмцээнд ‘’Эх орны эрэлхэг аавууд’’ баг түрүүлсэн бол ‘’Гарын таван хуруу’’ баг удаалжээ. Харин гутгаар байранд ‘’Мундаг аавууд ’’баг орсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх