ХБНГУ-ын иргэн Удо Хаазе “Хангарди” одон хүртлээ

2018 оны 08-р сарын 08 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_5969_20180808095434_20180808101455

Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ.

ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж хэрэгжүүлсэн. Цаашид бидэнд хийх ажил их байна. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд Агропаркаар өргөн бүрэлдэхүүнтэй очиж зочиллоо. Тус паркад ажиллах хүмүүсийг сургах, тоног төхөөрөмжөөр хангах,  тус паркын жижиг музейг тохижуулах ажлыг бүрэн хийнэ гэдгээ амлаж байна” гэлээ. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Бранденбург мужийн Шонофелд дүүрэг нийслэлийн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсээр иржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх