“Хаппи Веритас” оношилгооны төв нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн даатгалаар элэгний B, C вирусийг наймдугаар сарыг дуустал үнэгүй тоолж байна. Иргэд элэгний B, C вирус тоолуулахдаа харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт очиж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт бүртгүүлээд B эсвэл C вирустэйг тодорхойлсон бичиг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатай. Мөн тус оношилгооны төв дээр элэгний B, C вирусийн идэвхжил тоолуулсан тохиолдолд элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийх юм. “Монгол Улсад элэгний өвчлөл, түүнээс шалтгаалах нас баралт өндөр байгаа. Тиймээс эрт илрүүлэг маш чухал байдаг боловч өмнөх жилийн үзлэгийг харвал залуучууд , өсвөр насныхан идэвх муу байсан байна. Иймд залуучууд, өсвөр насныхныг идэвхтэй оролцох шаардлагатай” гэж “Хаппи Веритас” төвийн дэд захирал Г.Батгэрэл хэллээ.
Элэгний B, C вирусыг энэ сарыг дуустал үнэгүй тоолно
2018 оны 08-р сарын 07 өдөр, 15 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )