“СИТИ ТУР” аяллын тусгай хөтөлбөрөөр үйлчилнэ

2018 оны 08-р сарын 03 өдөр, 13 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67a5678ce889a94f14cd15688d94de5286be6b2b_20180803125838

Улаанбаатар хот жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах, шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” хотын аялалын автобусыг явуулж эхлээд байгаа. Тус автобус энэ амралтын өдрүүдэд тусгай хөтөлбөрөөр буюу Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчдад үзүүлж, сонирхуулахаар болоод байна.

Аялал 1: 10:00 – 17:00 цагийн хооронд

Д.Сүхбаатарын талбай- Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх – Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Аялал 2: 11:00 – 18:00 цагийн хооронд

Д.Сүхбаатарын талбай – Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх– Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Тасалбар:

Төв шуудан дахь Жуулчны мэдээллийн төв болон аяллын автобусаас худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9492-8687, 8800-9953 дугаараас лавлана уу гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх