Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад явуулын оношилгоо хийж эхэллээ

2018 оны 08-р сарын 01 өдөр, 17 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38120014_301321683761998_3255878260281573376_n

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийслэлийн Тээврийн газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг шугам замд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хийж эхлээд байна.
Эхний 2 өдрийн байдлаар нийтийн тээврийн 10 компанийн их багтаамжийн 41 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд 2 удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2018 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо 09 дүгээр сард эхэлнэ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх