ХУД-ийн 11, 15-р хорооны цахилгаангүй болсон байруудад шуурхай бригад ажиллаж байна

2018 оны 07-р сарын 30 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4D81D8801E054ADB93B736C646A39D741024x630_20180730114519

Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахлаж байна.

Тус ажлын хэсэг Хан Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны хөрсний усанд автаж цахилгаангүй болсон 14 орон сууцны СӨХ, Орон сууцны конторын төлөөллийг оролцуулан хуралдаж Улаанбаатар хотын Захирагчийн харъяа ОСНААУГ-ын 90 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригадыг дээрх байруудад хуваарилж, энэ амралтын өдрүүдээр айлуудыг эрчим хүчээр хангахын тулд мэргэжлийн, техникийн, санхүүгийн шаардлагатай арга хэмжээ авч газар дээр нь ажиллаж эхэллээ.

Энэ ажилд УБЦТС ХК, Баруун түгээх төв, НОБГ, ХУД-ийн ЗДТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх