Ашигт малтмал олборлож буй компани, нөхөрлөлд шалгалт хийжээ

2018 оны 07-р сарын 30 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6f65c452437201026be25752e149257a

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Заг, Жаргалант, Гурванбулаг, Галуут сумдын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, нөхөрлөлд шалгалт хийжээ.

Шалгалтаар “Хишигт хөндий” компанийн үйл ажиллагааг нь зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэж, “Сайхан байгаль” компани уурхайн кемпээ зөвшөөрөлгүй газарт байгуулснийг илрүүлэн, талбай чөлөөлөх шаардлага хүргүүлсэн байна.

Ашигт малтмал олборлохоор зэхэж буй “Вояжер минериал ресурсес” ХХК-ийн уурхайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын байцаагчид холбогдох чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх