Малчид, иргэд, аялагчдын анхааралд:
Ойрын өдрүүдэд говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 07 дугаар сарын 27-ны 20 цагаас 07 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.