“Эрдэнэт” үйлдвэр эко цутгуурын үйлдвэрлэлийг Монгол улсад нэвтрүүлнэ

2018 оны 07-р сарын 27 өдөр, 15 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37825158_1947342598619656_3139657768101740544_n

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХБНГУ-ын “F.A.T GmbH” компанийн төлөөлөгч Франк Волдерт нар өнөөдөр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав.

37859989_1947342588619657_2122427526054674432_n

37826236_1947342611952988_6708183920678010880_n

Компанийн 2018-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 12 мянган тонн хүрч, хүчин чадал нэмэгдэнэ.

Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний чанар дээшилж, ажиллах орчны ХАБЭА-н нөхцөл сайжирч, хаягдал багатай орчин үеийн ЭКО цутгуурын үйлдвэрлэл Монгол Улсад бий болох юм. Мөн уламжлалт технологийн процесст ашиглагдаж байсан материал түүхий эдийн тоо хэмжээ, нэр төрөл багассанаар жилд 500 орчим мянган ам.доллар хэмнэнэ.

ХБНГУ-ын “F.A.T GmbH” компани нь цутгуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дэлхийн 20-иад улсад нийлүүлж, 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг үйлдвэрлэгч юм. Гэрээнд заасны дагуу төслийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж байна.

У.Цэрэнбат

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх