Зүүн Азийн Улаан загалмайн хүүхэд залуучуудын цугларалт өчигдөр Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд нээлтээ хийлээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү цугларалтад БНСУ, БНХАУ, Япон, Монголын Хүүхэд залуучуудын Улаан загалмайн төлөөлөл болсон 70 орчим оролцогч хүрэлцэн ирж, Зүүн Азийн орнуудын үндэсний УЗН-үүдийн харилцаа холбоо улам бэхжиж буй нь харагдав.
Өнгөрсөн 2017 оны зуслан цугларалт “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болсон. Харин энэ удаа “Сургуулийн орчны цогц аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зохиогдож, Зүүн Азийн орнуудын төлөөлөл болсон хүүхэд залуус гамшиг ослын үед сургуулийн орчин болон өөрийн бэлэн байдлыг хэрхэн хангах, олж авсан мэдлэгээ хэрхэн бусадтай хуваалцах зэрэгт суралцах аж.