Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн тавдахь шатны үнэлгээг хийнэ

2018 оны 07-р сарын 25 өдөр, 18 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c5d0ef740279b07c7fbc5448089ced25

Өнөөдөр/2018.07.25/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан ОУВС-аас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”- ийн тавдахь шатны үнэлгээг тус ажлын хэсгийнхэн хийх юм.

Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Дэлхий дахины болон манай улсын гол түнш орнуудын худалдаа, бизнес, эдийн засаг, улстөрийн нөхцөл байлын талаар ч хөндөн ярилцав. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх