“Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд байгууллагын өөрийн хөрөнгө, дотоод нөөц бололцоонд тулгуурлан ашиглалтанд орсноос хойш засварлаагүй хуучирсан дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлан шинэчлэх, барилгын дээвэр засах ажлуудыг хийж байна.
1 дүгээр баазын инженер, техникийн ажилтнууд автобус угаалгын барилгын шугам хоолойг сольж, бохир лаг шаврыг соруулан, шугамыг дулаалж хуучирсан хавтангуудыг шинэчлэн хучилт хийсэн. Кузов цехийн хэрэгцээний халуун, хүйтэн усны 34м PVC шугамыг PPR хуванцар шугамаар сольж, холбох хэрэгслүүдийг суурилууллаа.
Мөн засвар үйлчилгээний станцын хэрэгцээний халуун хүйтэн усны хангамжийн зэс шугам хоолойг PPR шугамаар, 00-өрөөний бохир усны ширмэн хоолойг хуванцар хоолойгоор хэсэгчлэн сольж, олон жил болсноос бөглөрсөн шугамыг хөөж цэвэрлэн, гүйдэг хаалгыг засан, сэлбэгийн агуулахын дээврийг засварлаж уснаас хамгаалав.