НИЙГЭМ

Орон гэргүй болсон хоёр өрхөд гэр олголоо

2018 оны 07-р сарын 24 өдөр, 14 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37632248_344862682952946_6606767828580171776_o-702x336

Энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт 12:35-16:40 хооронд орсон усархаг борооны улмаас орон гэргүй болсон хоёр өрхөд аймгийн Засаг даргын нөөц сангаас гэр олголоо.

Гэрийг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа,  Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нар гардуулан өгсөн юм.

Үерийн улмаас орох орон байргүй болсон зарим иргэдэд гэр олгох ажил аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийгдэж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013