Эрүүл мэндийн яамны сайдын 2018.07.16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг томилж үр дүнгийн гэрээ байгууллаа.
Д.Чулуунбаатар нь УНТЭмнэлгийн Эмнэлзүйн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай эрүүл мэндийн салбарын менежер юм.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж доорхи асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр боллоо. Үүнд:
– Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд шаардагдах С-ARM , Урологи-Андрологийн төвийн мэс заслын зарим дутагдалтай эвдрэлтэй байгаа байгаа багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх 212,0/хоёр зуун арван хоёр сая/
– Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд болон Нүдний торлог шилэнцэрийн хагалгааны 1.5 тэрбум төгрөгний өртөг бүхий багаж тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх
– Бүрэн тоноглогдсон шинэ түргэн тусламжийн машин
– Нүдний мэс заслын хагалгааны өрөөний засварын хөрөнгө 85,0/наян таван сая/₮-зэргийг шийдвэрлэхээр болсон байна.
Эмнэлгийн хэмжээнд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэж дэмжин ажиллахаар болсон салбарын сайд Д.Сарангэрэлд болон бусад яамны удирдлагууд хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалхад идэвхийлэн зүтгэж байгаад нь УНТЭ-ийн хамт олон талархаж буйгаа илэрхийллээ.
Ангийн анддаа амжилт хүсье Олон жил эрүүл мэндийн салбарт зүтгэсэн дээ. Улам ихийг бүтээгээрэй, энэ салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаарай. Баяр хүргэе