Зургаан иргэний амь насыг аварчээ

2018 оны 07-р сарын 23 өдөр, 17 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37705643_2058628190875088_1470272003838574592_n

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн жижүүрт иргэдээс ирсэн дуудлагаар тухай бүр бие бүрэлдэхүүн чиг үүргийн дагуу ажиллаж болзошгүй гамшигт өртөх, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Мойлтын тохойд, мөн 6 дугаар хорооны Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдоод гарч чадахгүй байна гэсэн дуудлагаар хэлтсийн орлогч, дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 7 албан хаагч, 1 автомашинтай дуудлага өгсөн газарт очиж голын усанд боогдсон 3-29 настай 3 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн байна. Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусан байсныг татаж гарган машин дотор байсан 3 иргэнийг уснаас аюулгүй газарт шилжүүлэн амь насыг нь аварчээ. Голын ус үерлэсэн үед автомашинтай гол гатлах гэж яваад усанд суусан дуудлага тус хэлтсийн жижүүрт ирэх нь ихсэж байгаа бөгөөд Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудын үүрэг, чиглэлийн дагуу бэлтгэл ээлжийн албан хаагчдыг голын усанд иргэд голчлон ихээр орж байгаа хэсгүүдэд томилгоожуулан хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж ард иргэдэд голын усанд орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настнуудад тавих анхаарлаа сулруулахгүй байж, голын усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

37639537_2058628210875086_6514017120764821504_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх