Урлагаар анагаах “Өнгөт өдөр” өдөрлөг зохион байгууллаа

2018 оны 07-р сарын 19 өдөр, 16 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6a940eb955815237b262909eb7522f774f9f6226

Монгол эм импекс, Капитал банкны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн Арт Терапист нар Монгол улсад хүрэлцэн ирж Хавдар Судлалын Үндэсний төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт “Өнгөт Өдөр” урлагаар анагаах арт терапи сургалт өдөрлөгийг 2018.07.16-18 -ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь 07 сарын 18-ны өдөр СЭМҮТ-д Хүүхэд өсвөр үеийн клиник, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг, Сэтгэцийн эмгэг судлалын I клиникийн эмчлүүлэгч, тус төвийн сэтгэл засалч, нийгмийн ажилтан, сэтгэцийн эмч, сайн дурын зураачид бүхий нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр нийт 30 хэсэг бүхий 5 зургийг хамтдаа бүтээж эмнэлгийн удирдлага болон клиник нэгжүүдэд гардуулан өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх