Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы “Киодо Цуушин” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв

2018 оны 07-р сарын 18 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mfa76659-1024x660

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Японы “Киодо Цуушин” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Х.Макото-д ярилцлага өгөв. Х.Макото Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, Японы ард түмэнд энэхүү шийдвэр чухал ач холбогдолтой, “сайн мэдээ” болохыг тэмдэглэв. Сайд Д.Цогтбаатар “Монгол Улс гамшгийн хүнд хэцүү үед Япон Улс, японы ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа” гэж, байгалийн гамшгийн эсрэг улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэж ажиллахын чухлыг онцлов. Түүнчлэн ярилцлагын үеэр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Зүүн хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаарх манай улсын байр суурийн талаар мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх