2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Онон, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см даван тус тус үерлэж байна. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас болгоомжил
2018 оны 07-р сарын 17 өдөр, 13 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )