Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан “Хүй 7 худаг”-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уралдааны аюулгүй байдлыг хангах, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.
“Хүй 7 худаг”-т өнөөдөр хурдан азарга, их насны морины уралдаан болж 153 азарга, 321 их морь хурдаллаа.