Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 108 иргэнд төрийн дээд одон медаль гардууллаа.
Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын хүүхдийн ордны багш С.Алтантуяа, Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах, Хан-Уул дүүргийн Биеийн тамир спорт хорооны ахмад ажилтан Б.Болд тэргүүтэй эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнасан юм.
Мөн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулан өглөө.