Азийн сайд нарын хурлын үеэр ажилласан сайн дурынханд тусгайлан талархал илэрхийлэв

2018 оны 07-р сарын 09 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61206c27fe9f6f1d615cb8490406a9e9

Монгол Улсын Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-нд амжилттай зохион байгуулагдсан Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр идэвх зүтгэлтэй ажилласан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 250сайн дурынханд Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, МУЗН-ээс өнөөдөр тусгайлан талархал илэрхийлэв.

Азийн сайд нарын бага хуралд гадаадын 2000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэднийг “Буянт-Ухаа” нисэх буудалд газардахад нь угтан авахаас эхлээд хурлын үйл ажиллагаанд оролцох үеэр туслалцаа үзүүлэх, буцахад нь үдэж мордуулах гээд Монгол Улсад байх бүхий л хугацаанд хэлмэрчлэх, газарчлах болон бусад ажил хэрэгч үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд сайн дурын ажилтнууд буюу Монголын их, дээд сургуулийн оюутнуудын гүйцэтгэсэн үүрэг маш их байсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал дэвшүүлсэн билээ.

Уг ёслол Төрийн ордны Их танхимд болж, Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай элч Мами Мизүтори, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын гарын үсэг бүхий Талархлын бичгийг хүндэтгэлтэйгээр гардууллаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.   


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх