“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бөх Монгол Улсын заан Н.Жаргалбаяр Монгол Улсын харцага О.Хангай нар улсын баяр наадмаар зодоглохоор нутгийн бөхчүүдийн галд нэгдэн бэлтгэлдээ гараад байна. Алтан унжлагат гал тахиа жилийн улсын баяр наадмаар улсын цолоо ахиулж, энэ жил Сүүж уул, Харзтайн аманд наадмын бэлтгэлдээ гарсан бөхчүүдээ “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар удирдлагуудын хамт эргэн, спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Хамт олон нь хоёр бөхөө ямагт дэмжин Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн наадмын үндэсний их баяр наадмаар улам амжилттай барилдан, наадамчин олноо баярлуулна гэдэгт итгэлтэй байгааг уламжиллаа.
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагууд бөхчүүддээ амжилт хүслээ
2018 оны 07-р сарын 06 өдөр, 16 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )