Засгийн газрын ээлжит хуралдаан (2018.07.04) болж, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцэн, 2018 оны хаврын тариалалтын дүнгийн талаар мэдээлэл сонслоо.
Хуралдаанаар, зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бусад аймагт хадлан бэлтгэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.