Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд зориулсан үзэсгэлэн гаргав

2018 оны 07-р сарын 05 өдөр, 07 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36596076_1412621035536057_4289109720817467392_n

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд гарч байна. Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа тэнд сурталчилжээ.

МУЗН үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд байршууллаа. Мөн эрүүл мэнд, анхны тусламжийг хэрхэн үзүүлдэг талаараа сурталчилж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохыг уриалсан арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон хуралд оролцож буй төлөөлөгчид оролцсон. МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Улаан загалмайчид үзэсгэлэнгийн нээлтэд зориулж,  гамшгийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэхийг уриалсан флаш моб бүжиглэж сонирхууллаа. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин МУЗН-ийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Н.Дөл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх