“Зөвхөн картаар үйлчлүүлье” аяны хүрээнд иргэдэд карт бэлэглэлээ

2018 оны 07-р сарын 03 өдөр, 19 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
adf633993f85ae33807ad4c84803e0a1
Өнөөдөр буюу долоодугаар сарын 3-ны өдөр “Аэромонголиа ХХК”-ийн нислэг зохицуулалтын албанаас санаачлан, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран зохион байгуулсан сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Улаанбаатар смарт цахим карт нь худалдаалах цэгүүдэд 3600 төгрөгний үнэтэй. Иймээс энэхүү картыг нийслэлийн захын дүүрэг, хороололд оршин сууж буй амьдралын түвшин доогуур иргэд төдийлөн худалдан авах боломжгүй байдаг. Тиймээс энэ удаагийн сайн үйлсийн аяны зорилго нь автобусны смарт карт худалдан авах боломжгүй иргэдэд карт үнэгүй бэлэглэж, цаашид зөвхөн картаар зорчих боломжийг олгон, иргэдийг бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг уриалахад оршиж байгаа юм байна. Аяны хүрээнд өнөөдөр нийт 1000 төгрөгөөр цэнэглэсэн 20 том хүн, 10 хүүхдийн картыг Яармаг, Нисэхийн автобусны буудлуудаар явж, хэрэгтэй хүмүүст нь олголоо.

Иргэдэд смарт карт бэлэглэх үйл ажиллагаанд “Аэромонголиа ХХК” Нислэг зохицуулалтын хэлтсийн ээлжийн ахлахууд болох Б.Отгонжаргал Ч.Наранчимэг болон “Сити баз консалтинг” ХХК-ийн ажилтнууд оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх