Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хамтран нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангадаг, биеэ үнэлэхийг зохион байгуулдаг саун, массажны газрууд, зочид буудал, түрээсийн байр, үйлчилгээний газруудад шалгалт хийлээ.
43 эмэгтэйгээс 38 нь ямар нэгэн төрлийн бэлгийн замын халдварт өвчинтэй гэдэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон байна.