Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 байршилд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор мэргэжлийн хяналтын 350 албан хаагч, 2 явуулын лабораторитойгоор байнгын хяналт тавьж ажиллана. Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, нийт 610 нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөгдсөн цэгт хяналт шалгалтыг хийх бөгөөд нийт улсын байцаагчдад өнөөдөр үүрэг чиглэл өглөө.
Баяр наадмын үеэр ажиллах улсын байцаагчдад үүрэг чиглэл өглөө
2018 оны 07-р сарын 03 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )