Өнгөрсөн өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртөж, 6 хүүхэд эндлээ.
Иймдбайгууллага, аж ахуйн нэгж, иргэнбүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг Та бүхэнд уриалж байна. Үүнд:
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байх;
- Гэр, орон байр, орчин тойрноо шалгаж, хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
- Байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх;
- Хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлэх;
- Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших;
- Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж хэвшүүлэх;
- Тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх;
- Ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;
- Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүйаливаа зүйлийг илрүүлж, сэрэмжлүүлэх;
- Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бурууд нүд хурц байж, сонор сэрэмжээ дээшлүүлэх.
ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН