УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар тагнуулын байгууллагад ханджээ. Тэрбээр Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэлд хандсан хүсэлтдээ 60 тэрбумын хэргийг хэрхэн шалган, шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ирүүлэхийг хүсчээ. Ингэхдээ төрийн нууцад халдахгүй гэдгээ мөн илэрхийлсэн байна.
Харин өнгөрсөн сарын 15-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна гэсэн бичгийг Тагнуулын Ерөнхий газраас өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдод хүргүүлж байсан байна.