Сураггүй алга болсон хоёр настай охины цогцсыг олжээ

2018 оны 07-р сарын 02 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ohinnnn

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын, 2 дугаар баг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд /сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км/ оршин суугч малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон билээ.

Тэгвэл охиныг алга болсноос хойш 24 хоногийн дараа буюу өчигдөр Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэх газрын дэрсэн дундаас цогцсыг нь олсон байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, прокурор, шүүхийн шинжээчид  хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх