Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн ажилгүй, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл өгөх, үйлдвэр дээрх мэргэжил олгох сургалтанд хамруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Ажилтай-Орлоготой иргэн” сэдэвт ажилд зуучлах өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Хан-Уул дүүрэгт байрладаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох бөгөөд нээлттэй ажлын байр зарлаад байна.
Өдөрлөг 2018.07.03-04-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцсоноор урамшуулалтайгаар ажлын байран дээрх сургалтанд хамрагдан мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох боломж бүрдэх юм.