Хоолны чиглэлээр үйлчилгээ эрхлэгчид шинэ стандарт мөрдөнө

2018 оны 07-р сарын 02 өдөр, 10 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36511092_1983340975310854_3302982790114443264_n

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хоолны газрын ангилал, нэр томъёоны тодорхойлолт, тавигдах ерөнхий шаардлага” шинэчилсэн стандартын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Улаанбаатар хотын ЗАА, дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүд, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, эрдэмтэн багш, судлаачид, зөвлөх инженерүүд, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамтран оролцлоо.
“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн танилцуулга, үйлчилгээний газруудад хийсэн хяналт, шалгалтын дүн, “Худалдаа-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөр, тус салбарын эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр хийж буй ажил, цаашдын зорилт” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, шинэчилсэн стандартын төслийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх