Колумб, Японы багууд аялалаа үргэлжлүүлж Сенегал гэртээ харихаар болов

2018 оны 06-р сарын 29 өдөр, 13 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
kk

21 дэх удаагийн хөлбөмбөгийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөж шилдэг 16 багийн нэр тодорлоо.

“H” хэсгийн тэргүүн байраар эхний тоглолтод бүтэлгүйтэж Японд хожигдсон Колубмын шигшээ баг шалгарав.  Тэд сүүлийн тоглолтоо Сенегалын эсрэг хийж Минагийн оруулсан гоолын ачаар буулгаж авсан юм. Нөгөө талд тэмцээнээ өндөрлүүлэх болзлоо хангаад байсан Роберт Левандовскигоор ахлуулсан Польшийн баг Японы эсрэг нэр төрийн ялалтаа байгуулаад гэртээ харив.

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарч байсан Колумбын баг амжилтаа бататгахын тулд 1966 оны дэлхийн аварга Английг шигшээг ялах даалгавартай тулж байна. Харин Япон хөлбөмбөгийн шигшээ багийнхаа түүхэнд шинэ хуудас нээхийн тулд хүчирхэг Бельгийн багтай өрсөлдөнө. Ялсан тохиолдолд түүхэндээ анх удаагаа хөлбөмбөгийн их баяр наадмын бага шөвөгт шалгарах юм.

Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин Сайдо Манегаар  ахлуулсан Сенегалийн хүчирхэг баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “ганзага хоосон” гэртээ харьж байна.

Д.НЯМАА

sportli

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх